Өдөр бүр хүсэж мөрөөд...
Хүн бүр ухаан орсон балчир бага наснаасаа эхлэн өөрийн гэсэн бяцхан хүсэл тээж эхэлдэг. Жил ирэх бүр, өсөж торних тусам тэрхүү бяцхан хүсэл нь ирээдүйн зорилго руу гаа тэмүүлэх гол түлхүүр нь болжаахан чухал байр суурийг эзэлдэг болдог. Үүний адил надад ч бас нууцхан мөрөөдөл бий. Би бага наснаасаа эхлэн олон найзуудтай болж, тэдэнтэй яриа өдөн харилцаа үүсгэж, хэн нэгний хийж буй бүхнийг сурах гэж хичээж, оролдож, ноцолдож бие даахыг хүсдэг байсан бол одоо энэ хүсэл минь эхнээсээ биелэлээ олж байгаа тул тархиндаа, ухаан бодолдоо ирээдүйгээ харсан, алс хэтийн хүслээ улам усалж, ургуулж хөндлөнгийн хэн ч халдашгүй, халдахаас эмээхээр тэлж, хийсвэр сэтгэлгээнийхээ тусламжтайгаар амилуулж, зорилгоо хүчирхэгжүүлж, миний дотор ирээдүйн нэгэн гайхалтай ертөнцийг оршин тогтнуулж байна. Бодол биелэлээ олдог гэдэг шүү дээ 😇😇 Энэ хүсэл бас тийм ч амархан бодит болох гүй ✋ Тууштай байдал, урам зориг, эрч хүч, авхаалж самбаа, мэдлэг боловсрол, тэвчээр гээд олон хүчин зүйлсийг шаардана. 😥😥😧😧😦😣
Ажил, цаг хугацаагаа төлөвлөж⏰⏰, хуваарилах⏳⌛, зөв ашиглан, ном сонин уншиж,🔍 ихийг сурахад шунан дурлаж өөртөө аль болох хүчит даль жигүүр ургуулах хэрэгтэй. 👼Тэгсэн цагт хүсэл мөрөөдөл рүүгээ бүх саад бартааг ажралгүй сөрөх болно шүү дээ 💪💪 Харин энэ хүсэл биелээд дахин нэг том ХҮСЭЛ 🙆🙆 Хүсэл мөрөөдөл хязгааргүй. Уудам тал, сансар огторгуй, далай тэнгис мэт. Таныг хүсэж мөрөөдлөө гээд таниас юу ч унахгүй, хэн ч юу ч авахгүй бас хянахгүй. Эрх чөлөөтэйгөөр сэтгэж, хүсэж, өөртөө хүчит даль жигүүр урлаж, тэмүүлж тэмц. ✊👊
Хэрэв хүсэж мөрөөдөхөд төлбөртэй байсан бол хэр олон хүн хүсэх байсан бол? Би лав хүссээр л байх байсан. Учир нь хүн хүсэж мөрөөдөхөд мэдэрдэг тэр гайхалтай мэдрэмж, сэдэл, сэтгэгдэлүүд хүн үхэж, бодож сэтгэх чадваргүй болсон үед хамтдаа булшлах дан.
Тиймээс өдөр бүр ХҮСЭЖ МӨРӨӨД .... 👼👸💝💞
No comments:
Post a Comment